Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

2021-12-08 12:30:21

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн баталгаа гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Мөн хуралдаанаар банк бус санхүүгийн нэг байгууллагын хаалттай өрийн бичгийг бүртгэхийн зэрэгцээ нэг хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 2 компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй