Шууд Chart

Хугацаат албаны дайчид ур чадвараараа өрсөлдлөө

2022-01-15 11:16:12

Тэмцээний гарааны өмнөх ажиллагаанд жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, галын бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн нормативын тэмцээн явагдав.

Мөн 10 км-ийн маршийн замыг буудлага, гранат, саадын зурвас, тактикийн ажиллагаа, хөнөөлийн голомт, байр зүй, химийн цэгүүдээр зохион байгуулж явуулахад ахмад Э.Тэмүүлэй захирагчтай ЗУ-23-2-ийн 1 дүгээр батарейны 2 дугаар салааны тамирчид тэргүүн байр эзэллээ гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


Хугацаат албаны дайчид ур чадвараараа өрсөлдлөө  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй