Шууд Chart

“ТАБЛЕТ”-д суурилсан турших шалгалтыг амжилттай зохион байгууллаа

2022-01-17 15:44:04

Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд Боловсролын үнэлгээний төв нь Боловсролын мэдээллийн технологийн төв, Мэксим консалтинг компани, Хөвсгөл аймгийн Боловсролын газартай хамтран www.exam.edu.mn системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгавраар ТАБЛЕТ-д суурилсан турших шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Мөрөн хотод амжилттай зохион байгууллаа.
 
Шалгалтад тус аймгийн 12-р ангийн 293 суралцагчид оролцож, шалгалтын үр дүнгээ даалгавар гүйцэтгэсний дараа шууд харсан ба тухайн шалгуулагч ямар цаг хугацаанд даалгавар гүйцэтгэсэн, аль асуулт дээр алдсан зэрэг шинжилгээнүүдийг харах боломжтой байлаа.
 
Энэхүү турших шалгалт нь цаашид үндэсний хэмжээний болон сургуульд суурилсан шалгалт судалгаа, хөндлөнгийн үнэлгээг цахим болон ухаалаг төхөөрөмжид суурилан Windows, IOS, Android үйлдлийн системээр зохион явуулахад техник технологи, програм хангамжийн боломж нөөц, хүчин чадлыг судлах зорилготой зохион байгуулагдсанаараа онцлог юм гэж БШУЯ-наас мэдээллээ. 

“ТАБЛЕТ”-д суурилсан турших шалгалтыг амжилттай зохион байгууллаа  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй