Шууд Chart

Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн тэмцээн өндөрлөлөө

2022-01-17 16:19:30

Тэмцээний хаалтын ажиллагаа өнгөрсөн бямба гарагт зохион байгуулагдаж шилдгүүдийн шагналыг гардуулсан юм. Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга болон Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын захирагчид болон албаны бусад хүмүүс оролцов.

Зэвсэгт хүчний 2021-2022 оны биеийн тамир, спортын уралдаан тэмцээний нээлт болон зохион байгуулагдсан Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт болон цэрэгжлийн спортын олон төрлийн тэмцээнүүд цэргийн алба хаагчдын өвлийн сургалт бэлтгэл, байлдааны бэлтгэлийн үндсэн суурь болж өгөхөөс гадна эр зориг, тэсвэр тэвчээрийн илэрхийлэл, цэргийн алба хаагчдаа бэлтгэх, сургах, дадлагажуулах нэг хэлбэр бөгөөд энэ удаагийн тэмцээн ийнхүү долоо хоног үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа.

Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах “Өвлийн 2 төрөлт”-ийн биатлонд хувийн дүнгээр 1 дүгээр байрт ахлагч О.Гантулга /337/, 2 дугаар байрт дэслэгч У.Батжаргал /015/, 3 байрт ахлагч Ө.Отгонбаяр /350/ тус тус шалгарлаа. Биатлоны багийн дүнгээр 1 дүгээр байрт ахмад Б.Цээноров, ахлагч Ө.Отгонбаяр /350/, 2 дугаар байрт ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Ганзориг /084/, 3 дугаар байрт ахлагч О.Гантулга, дэд ахлагч Б.Ганхүү /337/ нар тус тус шалгарсан юм. Мөн Патрулын төрөлд 1 дүгээр байрт ахмад Т.Баатархүү, ахлах ахлагч Б.Батжаргал, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Ганзориг /084/, 2 дугаар байрт ахмад Б.Цээноров, ахлагч Ө.Отгонбаатар, Т.Гантулга, дэд ахлагч Д.Энхтайван /350/, 3 дугаар байрт хошууч Б.Хэнзээ, дэслэгч У.Батжаргал, ахлах ахлагч Р.Ганхуяг, ахлагч Батмөнх /015/ тус тус шалгарав. Ийнхүү цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлтийн тэмцээн өндөрлөж, байгууллагын дүнгээр нэгдүгээр байрыг хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084, 2 дугаар байрыг хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350, 3 дугаар байрыг дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангиуд эзэллээ.

ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн шилдгүүдээр 18-30 насны эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахлагч О.Гантулга /337/, 2 дугаар байрыг ахлагч Ө.Отгонбаяр /350/, 3 дугаар байрыг ахлагч Б.Түмэнбаяр /150/, эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахлагч О.Уранбайгаль /311/, 2 дугаар байрыг сургагч ахлагч Б.Ойгонзаяа /013/, 3 дугаар байрыг дэслэгч С.Нандин-Эрдэнэ /350/ нар эзэлсэн бол 31-35 насны эрэгтэй төрөлд 1 дүгээр байрт ахлах ахлагч Б.Батжаргал /084/, 2 дугаар байрт ахлах ахлагч Ц.Цогтжаргал /326/, 3 дугаар байрт дэслэгч У.Батжаргал /015/, 36-40 насны эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахмад Т.Баатархүү /084/, 2 дугаар байрыг ахлах ахлагч С.Эрдэнэбилэг /326/, 3 дугаар байрыг хошууч Б.Хэнзээ /015/, эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахлах ахлагч Д.Сүрэнхорлоо /013/, 2 дугаар байрыг ахлагч Б.Баярцэцэг /337/, 3 дугаар байрыг ахлагч Б.Бадамцэрэн /330/, 41 наснаас дээш эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахлах ахлагч Б.Ганхуяг /015/, 2 дугаар байрыг сургагч ахлагч Ж.Одгэрэл /017/, 3 дугаар байрыг ахлах ахлагч Б.Цацрал /016/, эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг сургагч ахлагч О.Хүрэлцэцэг /189/, 2 дугаар байрыг сургагч ахлагч Ж.Одгэрэл /017/, 3 дугаар байрыг ахлах ахлагч Б.Цацрал /016/ тус тус шалгарав.

Эрэгтэй багийн дүнгээр 1 дүгээр байранд хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, 2 дугаар байранд хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай 350 дугаар анги, 3 дугаар байранд хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай 013 дугаар анги тус тус шалгарсан бол эмэгтэй багийн төрөлд 1 дүгээр байрыг хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай 013 дугаар анги, 2 дугаар байрыг хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай 065 дугаар анги, 3 дугаар байрыг хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар ангиуд тус тус эзэллээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн тэмцээн өндөрлөлөө  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй