Шууд Chart

Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй иргэдээс сэтгэл зүй, эрүүл мэнд, сонсголын шалгалт авч, тэнцсэн 63 иргэнийг сургалтад хамрууллаа

2022-01-18 16:49:52

Зэвсэгт хүчний 065, 325 дугаар ангиудын материаллаг баазыг түшиглэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний хооронд 2 сарын хугацаатай радиотелеграфчины мэргэжил олгох сургалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас зохион байгууллаа.

Тус сургалтыг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн холбооны засварчин жолооч, сургагч ахлагч Ц.Болдбаатар, бэлтгэл ахлах ахлагч У.Удаахцэцэг нар удирдан явуулсан ба ахлагчийн албаны шалгуур шаардлагыг хангасан, цаашид Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй иргэдээс сэтгэл зүй, эрүүл мэнд, сонсголын шалгалтуудыг авч тэнцсэн нийт 63 иргэнийг элсүүлэн сургалтад хамрууллаа.

Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа анги, тусгай ротуудад ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажиллаж байгаа алба хаагч нартай цэргийн анхан шатны сургалтыг Зэвсэгт хүчний 065, 325, 353 дугаар ангиуд болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 278 дугаар байгууламжийн байрлалд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин амжилттай зохион байгуулж байна.

Сургалтын төгсгөлд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн баталсан удирдамжийн дагуу томилогдсон комисс шалгалт авч, Монгол Улсын цэргийн тангараг өргүүлнэ.

Агаарын цэргийн командлалаас мэдээллээ.


Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй иргэдээс сэтгэл зүй, эрүүл мэнд, сонсголын шалгалт авч, тэнцсэн 63 иргэнийг сургалтад хамрууллаа  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй