Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна

2022-01-19 13:53:12

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 7.11-д заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал аваагүй нэр дэвшигчийг дахин бүртгэхгүй.

Нэр дэвшигчийн материалыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авна.

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);
  2. төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор баталсан);
  3. иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  5. нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь;
  6. хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт. Үүнд:

а/ хууль зүйн мэргэшсэн салбар;

б/ улс төрийн мэргэшсэн байдал;

в/ мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;

г/ эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);

д/ ном, судалгааны бүтээлийн жагсаалт;

е/ дээрх шаардлагыг нотолно гэж үзсэн бусад баримт.

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ажлын цагаар 51-261544 дугаарын утсаар авах боломжтой.

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар


Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй