Шууд Chart

Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаална

2022-01-22 10:24:07

Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг.

COVID-19-ын халдвараас сэргийлэх болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй.

COVID-19 нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлж болно.

Гэхдээ амны хаалт зүүснээр таныг 100 хувь хамгаалж чадахгүй.

Та дараах зүйлсийг сайтар санах хэрэгтэй.

1. Амны хаалт нь зөвхөн нэг төрлийн хамгаалалт бөгөөд 100 хувь таныг коронавирусээс хамгаалж чадахгүй. Амны хаалт нь шүлсний дуслуудыг хааж чадах ч, вирусууд нь амны хаалтны нарийн завсруудаар нэвтэрч орох боломжтой. Түүнчлэн өвчтэй хүнтэй амны хаалт нь харьцсан ч нүд рүү орж өвчлүүлэх боломжтой.

2. Та өвчтэй бол амны хаалтыг зайлшгүй зүүх шаардлагатай. Ингэхдээ амны хаалт зөв зүүх дүрмийг баримтална. 

3. Та өвчтэй хүн асарч байгаа бол амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатай.

4. Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шууд шинийг зүүх шаардлагатай. Нэг удаагийн амны хаалтыг нэг удаа л хэрэглэнэ.

5. N95 гэх мэт амны хаалт нь нэг удаагийн болон бусад амны хаалтаас илүү сайн хамгаална.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб


Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаална   
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй