Шууд Chart

НОБГ: 48 иргэний амь насыг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

2022-01-24 09:25:30

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны 2  буюу нийт 32 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 4 иргэнийг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд  227 объектын гал түймэр,  15 аврах ажиллагааны буюу нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


НОБГ: 48 иргэний амь насыг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй