Шууд Chart

“Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалт эхэллээ

2022-01-25 09:38:15

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Хүмүүнлэгийн тусламжийн товчоо болон Ойн албатай хамтран цахимаар зохион байгуулж байгаа “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт эхэллээ.

Сургалтад ЭМЯ, УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ОБЕГ, МУЗН, ДЭМБ, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын 40 орчим алба хаагч оролцож байна.Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар шуурхай удирдлагын төвийн талаарх ерөнхий ойлголт, мэдээлэл болон коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээ, шуурхай удирдлагын төвийн төлөвлөлтийн үйл явц, үйл ажиллагааны талаар болон стандарт журмын талаар мэдлэг, ойлголтыг өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалт эхэллээ  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй