Шууд Chart

Дархан хотын таван сургуулийн өргөтгөлийг 2024 он гэхэд барьж дуусгана

2022-01-25 10:33:10

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дархан-Уул аймгийн удирдлага, Боловсрол, шинжлэх ухааны газар, багш нарын төлөөлөлтэй уулзжээ. 
 
Дархан хотод 39 цэцэрлэг, 26 сургууль, 9 их, дээд сургуульд нийт 1754 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 91-97 хувьтай, ачаалал нэмэгдэж, жилд 2-3 сургууль ердийн үед гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байгаа. Иймд 2024 он гэхэд таван сургуулийн өргөтгөл барьж дуусгахаар ажиллаж байна.
 
Дархан-Уул аймгийн оюутан, сурагчид, багш нараа хөгжүүлэх, суралцах орчныг сайжруулах “Боловсрол-2032” хөтөлбөр, “Чадварлаг багш” бэлтгэх хөтөлбөрийг яамнаас бодлогоор дэмжиж, хичээлийн хоцрогдлыг арилгах хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар аймгийн удирдлагуудтай хамтран ажиллана. 
 
Дархан хот 2022 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж хүүхдийн хөгжлийг дэмжиж, сургуулийн номын сангийн үйл ажиллагааг сайжруулж, цахимжуулах, оюуны спортын дугуйланд хамрагдалтыг нэмэгдүүлэх, дугуйлангуудыг өргөжүүлэх зэрэг олон ажил төлөвлөжээ. 
 
Эх сурвалж: БШУЯ

Дархан хотын таван сургуулийн өргөтгөлийг 2024 он гэхэд барьж дуусгана  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй