Шууд Chart

“Монгол Улсын худалдааг дэмжих төсөл”-ийн удирдагчтай уулзлаа

2022-01-26 12:32:40

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Европын Холбооны “Монгол Улсын худалдааг дэмжих төсөл”-ийн удирдагч, худалдааны эксперт Георги Мирогианнистай уулзаж, санал солилцлоо.

Энэ үеэр талууд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд МҮХАҮТ-ын оролцоо, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.

“Монгол Улсын худалдааг дэмжих төсөл” нь Монгол Улс, Европын Холбооны худалдааг дэмжих, Монгол Улсын гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, экспортын боломжийг нэмэгдүүлэх, чадавхийг дээшлүүлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд:

-Гадаад худалдааны тухай хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хуулийн төслийг Дэлхийн худалдааны байгууллагын өнцгөөс дүгнэх,

-Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн С ангиллын хүлээх үүрэг амлалт, үүнтэй холбоотой гаалийн тухай хуулийн холбогдох нэмэлт өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэх,

-Монголоос Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн хүрээнд экспортыг нэмэгдүүлэхэд дэмжих,

-Европын зах зээл дээр гарах экспортын бүтээгдэхүүний гэрчилгээ, бүртгэлд хамтран ажиллах юм гэж МҮХАҮТ-аас мэдээллээ. 


“Монгол Улсын худалдааг дэмжих төсөл”-ийн удирдагчтай уулзлаа  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй