Шууд Chart

П.Байгалмаа: Дуудлага өгсөн иргэн гал унтраах ангийг тосож авах нь ач холбогдолтой

2022-01-28 13:59:02

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч П.Байгалмаагаас Гал түймрийн дуудлага мэдээллийн талаар тодрууллаа.

-Та өөрийгөө танилцуулна уу. Дуудлага хүлээн авагчийн гүйцэтгэдэг үүрэг ажил мэргэжлийн онцлогийн талаар?

-Намайг П.Байгалмаа гэдэг. Би нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн дуудлага хүлээн авагчаар 10 дахь жилдээ ажиллаж байна.

Дуудлага хүлээн авагч нь харуул ээлжийн манаанд 24 цагаар үүрэг гүйцэтгэхдээ:

-Холбооны техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал,
-Гамшиг, осол гал түймрийн дуудлагыг түргэн шуурхай хүлээн авах,
-Холбогдох албан тушаалтнуудад Гамшиг, осол, гал түймрийн нөхцөл байдлын мэдээг үнэн зөв дамжуулах
-ОБЕГ болон Гал түймэр унтраах аврах ангиудтай тогтсон цагт холбоонд орох гэх мэт үүргүүдийг биечлэн гүйцэтгэж ажилладаг.

-Гал түймрийн дуудлага өгөхдөө иргэд сандарч хаягаа буруу зааж өгөх тохиолдол байдаг. Үүний улмаас Гал унтраах бие бүрэлдэхүүн хугацаа алдаж очих эрсдэл байдаг уу. Иргэд хаягаа өгөхдөө юуг анхаарвал зохилтой вэ?

-Бид иргэдтэй өгсөн хаяг мэдээллийнх нь дагуу холбогдож хаягийг дахин тодруулж, Гал унтраах бие бүрэлдэхүүнийг хугацаа алдалгүй очиход нь шаардагдах мэдээ мэдээллээр хангах үүрэгтэй.

Иргэд:
-Хаягаа зав тодорхой хэлж зааж өгөх,
-Боломжтой бол Гал унтраах тасгийг төв зам болон бололцоотой газраасаа тосож авах нь цаг хугацаа алдахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Мөн тухайн Гал түймэр гарч буй объектод тэсэрч дэлбэрэх бодис материал байгаа талаар Гал унтраах удирдагчид болон хаяг дуудлага өгөхдөө үнэн зөв мэдээлэх хэрэгтэй.

Иймд дуудлага өгсөн иргэн боломжтой бол Гал унтраах тасгийг тосож авах нь гэр хорооллын хаягжилт, орц гарцын тэмдэг тэмдэглэгээ муу тохиолдолд гал түймрийн тархалтыг түргэн шуурхай зогсооход маш чухал гэдгийг онцлон хэлмээр байна.

Эх сурвалж: НОБГ


П.Байгалмаа: Дуудлага өгсөн иргэн гал унтраах ангийг тосож авах нь ач холбогдолтой  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй