Шууд Chart

Улиас нь хоёр гэрт мод бөгөөд эр, эм гэж байдаг

2022-05-19 09:22:24

Улиас модны латин нэр нь POPULUSLAUR IFOLIA. Өргөн сагсгар титэмтэй, 18-25 метр өндөр ургадаг, хөхөвтөр саарал ногоон холтостой, навчит мод юм.

Нахиа нь шар өнгийн наалдамхай зүйлээр бүрхэгдсэн байдаг. Анхилуун үнэртэй, хурдан ургадаг, хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг модны тоонд ордог. Улиас нь хоёр гэрт мод бөгөөд эр, эм гэж байдаг.

Долоодугаар сарын сарын эхээр цэцэглэж, үр нь боловсорч эм нь хөвөн шиг цагаан ноолууртай үр, эр нь будаа шиг ширхэгтэй тоосоо салхиар тараадаг. Иймд үрлэх мөчрийг хавар задрахаас нь өмнө таналт тайралт хэлбэржүүлэлт хийх шаардлагатай. Ингэснээр мод залуужин цэцэглэлт явагдаж хөвөн /үр/ хаяхгүй.

Улиас модыг хавар дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 25, намар аравдугаар сарын 1-нээс хүйтэрч газар хөлдөх үе хүртэл хугацаанд тарьдаг.

Ургалтын эхэн үед ус их шаарддаг, усалгаа сайтай нөхцөлд маш сайн ургадаг.

Ногоон массыг хамгийн хурдан бүрэлдүүж агаарыг чийгшүүлж, цэвэршүүлэх өндөр ач холбогдолтой.

Нас бие гүйцсэн нэг Улиас мод гэхэд жилд 30 гаруй кг тоос шороог навчныхаа гадаргууд хуримтлуулж агаарыг цэвэршүүлдэг байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба 


Улиас нь хоёр гэрт мод бөгөөд эр, эм гэж байдаг   
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй