Шууд Chart

Автомашин шатсаныг унтраалаа

2022-05-20 09:51:52

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо "Гэгээ" сургуулийн арын хашаан дотор автомашин шатаж байна гэх дуудлага 2022 оны тавдугаар сарын 20-ны 06:00 цагт ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллалаа. 

Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход задаргааны сэлбэгэнд ашигладаг улсын дугааргүй гурван “Тоёота Королла”, нэг “Тоёота пробокс” автомашин шатаж байсныг унтраалаа гэж НОБГ-аас мэдээллээ. 


Автомашин шатсаныг унтраалаа   
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй