Шууд Chart

“Байгалийн гамшгаас үүсэх эрсдэл, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт онол, практикийн бага хурал болж байна

2022-05-20 11:46:17

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа “Байгалийн гамшгаас үүсэх эрсдэл, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт онол, практикийн бага хурал МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд болж байна.

 Хурлын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга,бригадын генерал Б.Ууганбаяр, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож, үг хэлсэн юм.

Хурлын үеэр Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Ж.Амгалан “Байгалийн гамшгийн эрсдэлийн нөхцөл байдал, түүний нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл”, “Эрсдэл судлалын төв” НҮТББ-ын тэргүүн, доктор (Ph.D) С.Хүрэлсүх “Гамшгийн удирдлага ба түүний  хөгжлийн хандлага”,  ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, доктор (Ph.D) М.Алтанбагана “Уур амьсгалын өөрчлөлтөөс монгол орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө ба дасан зохицох бодлогын асуудал”, доктор (Ph.D), профессор П.Цэдэв “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй улс орнуудын туршлага”, ҮБХИС-ийн ЭШИХ-ийн мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор, Д.Энхчимэг “Уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг дахь нөлөөлөл, үр дагавар”, МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан П.Амарзаяа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилтийг ашиглах нь”, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар, ЭШДА Г.Саруул “Уур амьсгалын өөрчлөлтөд хөдөөгийн иргэдийн нийгэм, эдийн засаг, экологийн эмзэг байдлыг хэмжих хувьсагчуудыг тодорхойлох нь”, Хөдөө Аж Ахуйн Их сургууль, Э.Хаш-Эрдэнэ “Газрын доройтлыг эрт  илрүүлэх системийн орон зайн загвар, мэдээллийн сангийн дизайн” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.

Энэхүү онол, практикийн бага хурлаар байгалийн гамшиг аюулт үзэгдлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх  нөлөөллийг тодорхойлон, улсын хөгжлийн бодлоготой уялдуулан таамаглал дэвшүүлж, өртөж болзошгүй нийгмийн бүлгүүдийг тодорхойлох, тэднийг чадавхжуулах, эмзэг байдлыг бууруулах, нийгмийн хамгаалал, тусламж үйлчилгээг оновчтой зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, зөвлөмж гаргана.

Ингэснээр байгалийн гамшгаас үүсэх эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг салбарын болон орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхэд талуудын  үүрэг, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Байгалийн гамшгаас үүсэх эрсдэл, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт онол, практикийн бага хурал болж байна  
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй