Шууд Chart

Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө 291.3 тэрбум төгрөгт хүрлээ

2022-05-25 09:45:01

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрсэн байна.

Мөн улирлын байдлаар 205 хадгаламж зээлийн хоршоо 74,966 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлжээ. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өсөж 291.3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс хадгаламжийн хэмжээ 202.1 тэрбум төгрөг буюу 69.4 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.32 пунктээр буурч 1.08 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.25 пунктээр буурч 2.15 хувь болсон.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсөж 219.3 тэрбум төгрөгт хүрснээс 3.2 хувийг чанаргүй зээл, салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 37,296 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,396 байна.

Санхүүгийн зах зээлийн 2022 оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах болж энд дарж уншина уу.


Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө 291.3 тэрбум төгрөгт хүрлээ  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй