Шууд Chart

Даатгалын зах зээлийн бодлогын зөвлөл хуралдлаа

2022-05-27 09:05:22

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 245 дугаар тушаалаар Даатгалын зах зээлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Зөвлөлийн даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, зөвлөлийн гишүүдээр Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батболд, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, салбарын мэргэжлийн холбоод болон компаниудын удирдлагууд, МУИС, СЭЗИС-ийн төлөөллөл тус тус ажиллаж байна.

Даатгалын зах зээлийн бодлогын зөвлөлийн анхны хурал энэ сарын 25-нд болж Даатгалын багц хууль буюу Даатгалын тухай хууль, Даатгалын зуучлалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг тус тус хэлэлцэж санал солилцлоо.

Хурлаар Даатгалын багц хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, идэвхтэй оролцож ажиллахаа зөвлөлийн гишүүд мэдэгдсэн юм. Мөн бодлогын зөвлөлийн дараа дараагийн хурлуудаар Хувийн тэтгэврийн даатгалын тухай хууль, даатгалын зах зээлийн татварын орчин, иргэд олон нийтэд даатгалын зах зээлийг сурталчлах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх болон даатгалын зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэхээр санал нэгдлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Даатгалын зах зээлийн бодлогын зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй