Шууд Chart

Улс орны төлөөлөгчийн тэргүүн сайд нартай санал солилцов

2022-05-27 09:39:12

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Индонези Улсын засгийн газар хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулганы үйл ажиллагаа тус улсын Бали хотноо оролцогч улсуудын Сайд нарын уулзалт, нэгдсэн болон салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян чуулганы нэгдсэн хуралдаан, Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, тодорхойлсон эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр оролцогч улс орны төлөөлөгчийн тэргүүн сайд нартай дугуй ширээний ярилцлагын үеэр санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Улс орны төлөөлөгчийн тэргүүн сайд нартай санал солилцов  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй