Шууд Chart

Монгол зохиолчдын зохиол бүтээлийг орчуулан, БНХАУ-д түгээх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2022-06-25 17:11:35

Тус санамж бичгийн дагуу хоёр орны утга зохиол, ном хэвлэлийн салбарын сонгодог болон орчин үеийн шилдэг 100 гаруй бүтээлийг харилцан орчуулж, хэвлэн нийтэлж, түгээх ажлыг хамтран зохион байгуулах юм.

Ингэснээр Монгол Улсын сонгодог, шилмэл ном зохиолыг хятад хэлнээ хөрвүүлэн Хятадын зах зээлд хэвлэн борлуулах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд зохиогчийн эрх, түгээлт болон борлуулалттай холбоотой төрийн бүх талын дэмжлэгийг хятадын талаас үзүүлэхээр болж байна.

Нийт орчуулан хэвлүүлэх сонгодог болон орчин үеийн шилдэг бүтээлүүд нь голлон урьд өмнө монгол болон хятад хэлнээ орчуулагдаж байгаагүй бүтээлүүдээс бүрдэх бөгөөд уран зохиол, нийгмийн шинжлэх ухаан, урлаг, амьдрах ухаан болон хүүхдийн ном зэргийг харилцан орчуулж, хэвлүүлэн түгээх юм.

Санамж бичигт Монголын талаас Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Хятадын талаас  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний Хэвлэл Мэдээлэл, Хэвлэлтийн газрын дэд дарга Жан Жяньчүнь гарын үсэг зурав гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Монгол зохиолчдын зохиол бүтээлийг орчуулан, БНХАУ-д түгээх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй