Шууд Chart

ХНХ-ын дэд сайд Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллав

2022-06-30 17:57:30

Энэ үеэр тус газрын дарга Э.Жавхлан Аймгийн хэмжээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тус аймаг нийт 84.5 мянган хүн амтай бөгөөд 24.7 мянган өрхтэй. Нийт хүн амын 37.2 хувь нь 0-18 насны хүүхэд. Аймгийн төв болон сумдын хүүхэд, залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна хүүхдийн хөгжил оролцооны 114 өөрөө удирдах байгууллага ажиллаж байгаа аж. Сонирхуулахад, залуучуудын хөгжлийн жишиг төв байгуулах, аймгийн зарим сумд өөрийн нөөц бололцоонд тулгуурлан Хүүхдийн хөдөлмөр зуслан байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Хүүхэд хамгаалал, гэр бүл, залуучуудтай сумын түвшинд ажиллах боловсон хүчин тэр дундаа нийгмийн ажилтан, анхан шатанд зөвлөгөө өгөх сэтгэл зүйч чухал шаардлагатай байгааг дурдлаа. Үүнээс гадна түр хамгаалах байр Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар улс орны суурь болсон гэр бүлийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд, хүүхэд залуусыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ. Мөн Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаагаа илүү сайжруулах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох тал дээр анхаарч, бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах чиглэл өглөө.

Түр хамгаалах байр Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр НҮБ-ын Хүн амын сангаас тус төвд ариун цэврийн багц өгсөн юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


ХНХ-ын дэд сайд Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллав  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй