Шууд Chart

Төслийн хүрээнд тохижуулсан жишиг сургалтын танхимаар сургалт, дадлагыг зохион байгуулж байна

2022-08-11 11:44:12

Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад шалгарсан төслийн хүрээнд өнгөрсөн долдугаар сард НОБГ-ын “Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв”-д хөдөлгөөнт сургалт хийх зориулалттай бүхий бага оврын сургалтын автомашиныг хүлээлгэн өгсөн бол Дархан-Уул, Булган, Увс аймгийн Онцгой байдлын газруудад жишиг сургалтын танхимын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өгч, сургалт, дадлагыг зохион байгуулж эхлээд байна.

“Онцгой байдлын байгууллагын анги, салбаруудад жишиг сургалтын танхим” байгуулах тус төслийг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас боловсруулан хүргүүлж, төслийн хүрээнд нийт 100,000 австрали долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийн хүлээн авсан юм.

Сургалтын танхимууд нь цахимаар болон танхимаар сургалт хийх зориулалт бүхий сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангагдаж, сургалтын үндсэн хэрэглэгдэхүүнээр иж бүрэн хангагдсан жишиг сургалтын танхим гэдгээрээ онцлог.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар нь сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглан, 13 аж, ахуйн нэгж байгууллагын 500 орчим хүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох сургалтыг зохион байгуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Төслийн хүрээнд тохижуулсан жишиг сургалтын танхимаар сургалт, дадлагыг зохион байгуулж байна  
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй