Шууд Chart

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ

2022-08-19 10:07:41

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ. Урьдчилсан мэдээллээр 100,000га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай бөгөөд 26-28 орчим автомашин, үүний тав нь шатахуунтай автомашин байгаа гэсэн судалгаа байна.

Судалгааны ажлын хүрээнд байршил тогтоох усны дроныг ажиллуулах туршилтыг хийх юм. Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд  Японы  Байгаль орчны яам болон Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж ОБЕГ


Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй