Шууд Chart

Нийтлэлийн уралдаан зарлалаа

2022-08-19 11:01:08

Нийтлэлийн уралдааны зорилго: Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 9 дүгээр сарын 26-30-нд хамтран зохион байгуулах "Монгол, Хятадын найрамдлын өдрүүд" сэдэвт арга хэмжээний хүрээнд зарлаж буй нийтлэлийн уралдааны зорилго нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн хийгээд одоо, ирээдүй болон өнөө цагийн Хятад орны нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилт болоод хоёр орны ард түмний найрамдлыг Монголынхоо олон нийтэд таниулахад чиглэсэн шилдэг нийтлэл шалгаруулахад оршино.

Уралдааны хамрах хүрээ: Монголын нийт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, сонирхогч

Уралдааны хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр

Нийтлэлд тавигдах шаардлага:

Сэдэв болон агуулга нь уралдааны зорилгод нийцсэн байх

Хэл найруулгын ур чадвар сайн байх

Бүтээлч хандлагатай, өөрийн байр суурийг илэрхийлсэн байх

Сонирхолтой, шинэлэг байх

Тодорхой баримт, жишээ дурдсан байх

Ашигласан материал, дурдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх

Тогтоосон хугацаанд ирүүлэх

Үсгийн фонт arial 12, мөр хоорондын зай 1.5, A4 цаасны хэмжээтэй байх

Нийт хэмжээ нь 3.5 талаас хэтрэхгүй байх

Сэтгүүлчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, хавсаргасан байх

Шалгаруулах журам: Нийтлэлийг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/ Үүнд:

Сэдэв, агуулга уралдааны зорилгод нийцсэн байдал: (20 оноо)

Хэл найруулгын ур чадвар: (20 оноо)

Бүтээлч хандлага, өөрийн байр суурь: (20 оноо)

Сонирхолтой, шинэлэг санаа: (20 оноо)

Баримт жишээ дурдсан байдал: (20 оноо)

Нийтлэлийг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй нийтлэлийг шалгаруулалтанд оруулахгүй болно.

Материалыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн хаягаар /+976-76767663, info@mongolia-china.org/ хүлээн авна.

Шагналын сан:

- Тэргүүн байр – 1 (Өргөмжлөл, 3 сая төгрөг)

- Дэд байр - 2 (Өргөмжлөл, 2 сая төгрөг)

- Гутгаар байр - 2 (Өргөмжлөл, 1 сая төгрөг)

- Тусгай байр - 3 (Өргөмжлөл, мөнгөн шагнал)


Нийтлэлийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй