Шууд Chart

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ

2022-09-23 13:37:13

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсийн хөрөнгөөр 934.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөсөн байна.