Шууд Chart

Улсын хэмжээнд энэ онд 990 мянган тонн ургац хураан авах төлөвтэй байна

2022-09-24 18:05:47

Манай улс нийтдээ 1.050.0 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай бөгөөд өнөөдрийн байдлаар 898.0 мянган га талбайд тариалан эрхэлж байна.
 
Монгол Улсын хэмжээнд энэ онд 990 мянган тонн ургац хураан авах төлөвтэй байна. Тодруулбал, 
 
-441.0 мянган тонн улаанбуудай,
-234.0 мянган тонн төмс,
-126.0 мянган тонн хүнсний ногоо,
-55.0 мянган тонн тосны ургамал,
-105.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
 
Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувь, таримал тэжээлийн 50 хувь, тослог ургамлын 32 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байгаа аж.
 
Газар тариалангаа хөгжүүлэхэд эргэлтийн талбайг 1.1 сая га-д хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5.0 мянган га-аар нэмэгдүүлэх, 100.0 мянгаас доошгүй тонн хүнсний улаанбуудайг худалдан авах нөөц бүрдүүлэх, 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох, дулааны хангамж, дэд бүтэц бүхий бүс нутгуудад 50 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах, азот, фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжилтийг хангах, механикжсан агуулах, зоорийн багтаамжийг 50.0 мянган тонноор тус тус бүсчилсэн байдлаар нэмэгдүүлэх зэрэг зорилт дэвшүүлж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ мэдээллээ.  

Улсын хэмжээнд энэ онд 990 мянган тонн ургац хураан авах төлөвтэй байна  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй