Шууд Chart

Алба хаагч тус бүрт 500 мянган төгрөгийн урамшуулал олголоо

2022-09-26 09:54:33

Гол, усны ослоос 11 иргэний амь насыг авран хамгаалсан Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагчийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч уулзан, тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Онцгой байдлын газраас “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран үер, уснаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга хэмжээг гурван сарын хугацаанд зохион байгуулсан юм.

Энэ хугацаанд алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж,  эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй явсан бага насны 216 хүүхдийг ар гэрт нь, мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй 126 иргэнийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

Мөн Хэрлэн, Онон, Балж голын эрэг дагуу, Баян-Овоо, Баян-Адарга, Дархан, Баянмөнх сумдад амарч зугаалж байгаа 6563 автомашин бүхий 12,470 иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулагыг хүргэн ажиллаллаа гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагч тус бүрт 500 мянган төгрөгийн урамшуулал олголоо  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй