Шууд Chart

Согтуу автомашинтайгаа хясаан дээр гарсан иргэнийг аюулгүй болгожээ

2022-09-26 10:39:37

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн Уранмандал гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 7 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т хясааны дээр 3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлага өчигдөр  12 цаг 35 минутад Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар Аллион загварын суудлын автомашиныг жолоодож яваад Уранмандал уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг ажиллан аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

Иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх хэрэгтэйг Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Согтуу автомашинтайгаа хясаан дээр гарсан иргэнийг аюулгүй болгожээ  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй