Шууд Chart

ЦХХХЯ: Европын холбоотой зарим чиглэлээр хамтарна

2022-09-26 11:41:15

Европын холбооны төлөөлөл, ЦХХХЯ-ны удирдлагууд уулзалт зохион байгууллаа. Монгол Улс, Европын Холбоо хоорондын 2017 онд байгуулсан Түншлэл, Хамтын ажиллагааны хэлэлцээрийн дунд хугацааны төлөвлөгөөг 2021 онд Европын Холбооны 27 Улс нийлж баталсан. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан гол ажил бол тогтвортой ногоон хөгжил.

Энэ хүрээнд e-agriculture буюу хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилтийг нэвтрүүлэх, ойн менежментийн чиглэлээр ЦХХХЯ Европын холбоо хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн Европын Холбооны баримталдаг зарчмын дагуу ардчилал, сайн засаглал, ил тод, нээлттэй байдлын хүрээнд цахим хөдөө аж ахуй, цахим  худалдаа, цахим засаглал, e-learning чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой гэсэн юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ Монгол Улсын хувьд залууд тооцогдож буй манай салбарт сайн технологи, сайн туршлага хуваалцах ажлууд чухал байна. Бидний хийх гол ажил бол бүх яамдтай хамтран ажиллаж, цахим шилжилтийг салбар хооронд нь зохицуулах, холбох ажил бөгөөд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийллээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


ЦХХХЯ: Европын холбоотой зарим чиглэлээр хамтарна  
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй