Шууд Chart

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар АМГТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2022-09-30 13:56:40

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Ашигт малтмал газрын тосны газарт ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр төрийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ агентлагийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, “хийсэн ажил тань өмнөөс тань ярьдаг” байх зарчмыг баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн ажиллахыг онцгойлон үүрэг болгов гэж УУХҮЯ-наас мэдээллээ. 


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар АМГТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй