Шууд Chart

Эрдэнэсант суманд “Хөдөлмөр” зуслан нээлтээ хийлээ

2022-10-01 10:54:02

Хүүхэд, өсвөр, залуу үеийнхний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан амрангаа хөгжих боломжийг олгох, амьдрах ухаан, хөдөлмөрт сургах зорилгоор аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 4-р багийн нутаг түүх соёлын өв шингэсэн Дэвсэн булагт хүүхдийн "Хөдөлмөр" зуслан байгуулагдлаа.
 
Нээлтийн арга хэмжээнд оролцсон сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдыг сумынхаа түүхийн дурсгалт газар болох Омгийн хөтөлийн Түрэгийн үеийн хөшөө дурсгал, Дэвсэн булагийн хийдийн туурь, рашаан, Сайжрах уулын динозаврын мөр байдаг газар орон, занарын илэрц газар зэрэг газруудаар аялуулж сум орон нутгаараа аялуулах ажлыг зохион байгууллаа гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
 

Эрдэнэсант суманд “Хөдөлмөр” зуслан нээлтээ хийлээ  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй