Шууд Chart

Удирдах бүрэлдэхүүний сургалт эхэллээ

2022-10-05 09:38:58

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хоёрдугаар үе өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад зориулсан “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” академик сургалтаар эхэлж байна.

Сургалтаар ажиллагааны удирдлага, ослын үеийн удирдлагын тогтолцоо, гамшгийн голомтод холбоо зохион байгуулах аргазүй, газар хөдлөлтийн тухай ойлголт, нөхцөл байдлын үнэлгээ, ослын хариу арга хэмжээний төлөвлөлт, ослын үеийн олон нийттэй харилцах тактик, ажиллагааны хэсгийн үйл ажиллагаа, захиргаа, санхүү, ар тал хангалтын хэсгийн үйл ажиллагаа сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга,  гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Удирдах бүрэлдэхүүний сургалт эхэллээ  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй