Шууд Chart

ШӨХТГ: Захиргааны шүүхэд 60 хэрэг үүсгэснээс 29 нь эцэслэн шийдвэрлэгдээд байна

2022-10-05 17:12:03

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр болон улсын байцаагчийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нийт 60 захиргааны хэрэг үүсгэснээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 29 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 12 хэрэг түдгэлзсэн, 19 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байна.
 
Шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн 29 захиргааны хэргээс 370.640.676 төгрөгийн торгох шийтгэл, хууль бусаар олсон орлого хураах албадлагын арга хэмжээнд холбогдох 19 захиргааны хэрэг, тус газрын тогтоол, шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 6 захиргааны хэрэг тус тус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын талд шийдвэрлэгдсэн байна.
 
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 онд 31 аж ахуй эрхлэгчид нийт 372.900.000 төгрөгийн торгууль оногдуулсан байна. Үүнээс нийт 230.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 13 захиргааны хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 
 

ШӨХТГ: Захиргааны шүүхэд 60 хэрэг үүсгэснээс 29 нь эцэслэн шийдвэрлэгдээд байна  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй