Шууд Chart

Төв аймагт түүх, соёлын дурсгалт газрын тооллого үргэлжилж байна

2022-10-06 09:41:58

Улс орон даяар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын  хүрээнд төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын дурсгалт газруудын тооллогын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 6 сумын 186 түүх, соёлын дурсгалыг газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцаж тоолжээ.

 

 

 Төв  аймгийн хэмжээнд нийт 27 сумын нутаг дэвсгэрт 468 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 5665 дурсгалт газар байдаг. Тооллогын хүрээд  Эрдэнэ сумын нутагт орших "Сарьдгийн хийдийн туурь", "Гүнжийн сүм", Мөнгөнморьт сумын нутагт орших "Тэнүүний хүрээний туурь" зэрэг томоохон газруудад хүрч ажилласан байна.

 
 
Эх сурвалж: Соёлын яам

Төв аймагт түүх, соёлын дурсгалт газрын тооллого үргэлжилж байна  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй