Шууд Chart

Зэрлэг амьтны өвчнийг тандалт ОУ-ын зөвлөгөөн болж байна

2022-10-06 10:37:51

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH),  Мал эмнэлгийн ерөнхий газар МЭЕГ, Зэрлэг амьтныг хамгаалах олон улсын зөвлөл (CIC)-тэй хамтран “Зэрлэг амьтдын өвчний тандалт’’ сэдэвт Олон улсын зөвлөгөөн 2022 оны 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Монгол орны зэрлэг амьтдын эрүүл мэндийн нөхцөл байдлыг тодорхойлох, өвчнөөс шалтгаалах үхэл, хоргодлыг тандан илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд талуудын оролцоог сайжруулах зорилготой уг зөвлөгөөнөөр Нэг эрүүл мэнд үзэл баримтлал (хүн, мал амьтан ба хүрээлэн буй орчин)-ын хүрээнд зэрлэг амьтдын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад анхаарах асуудлуудыг хэлэлцэхээс гадна цаашид зэрлэг амьтны элдэв өвчнийг тандан илрүүлэх тандалтын тогтолцоог бий болгох, нэн шаардлагатай хийгдэх ажлуудыг тодорхойлоход чиглэгдэнэ.

Зөвлөгөөнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази номхон далайн  бүсийн төлөөлөгчийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, харьяа байгууллагууд /21 аймаг, нийслэл МЭГ/, Зэрлэг амьтан хамгаалах олон улсын зөвлөл (CIC), НҮБ-ын ХХААБайгууллагын МАА-ЭЗЭН төсөл, Байгаль орчин аялал жуучлалын яам, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), бусад төрийн бус байгууллагын төлөөлөгч нийт 60 гаруй албан хаагчид оролцож байна.

Эх сурвалж: Мал Эмнэлгийн Ерөнхий Газар


Зэрлэг амьтны өвчнийг тандалт ОУ-ын зөвлөгөөн болж байна   
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй