Шууд Chart

ЭМЯ: "11-11" төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна

2022-10-06 12:47:29

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 9 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд нийт 341 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 278 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувь байна.
 
Нийт хандсан иргэдийн 53.2 хувь нь гомдол, 4.6 хувь нь санал, 7.9 хувь нь хүсэлт, 34.3 хувь талархал илэрхийлж хандсан.

Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:
  • Эрүүл мэндийн яам-19.8%
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-14.8%
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг-9.9%
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг-8.3%
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг-8.2%
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-5.5%
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв-5.5%
  • Хавдар судлалын үндэсний төв-3.8%
  • “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-3.3%
  • Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2.7%
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-1.6%
  • Хүрээ амаржих газар ТМЭ-1.2%
  • Бусад-15.4%
Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад:
  • Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-22.4%
  • Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-18.6%
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-14.2%
  • Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-8.7%
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-7.1%
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-5.5%
  • Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-4.9%
  • Бусад-18.6%
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

ЭМЯ: "11-11" төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй