Шууд Chart

Монгол Улс музейн салбарт анх удаа ОУ-ын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ

2022-10-06 15:24:51

Монголын Үндэсний музей үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зөвлөх багтай эхний уулзалт, сургалтыг  энэ сарын 3-ны өдөр  зохион байгууллаа. Олон Улсын Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлснээр музейн үйл ажиллагаанд чухал өөрчлөлт гарна гэж үзэж байна.

 

Олон улсын стандарт нэвтэрсэнээр

а) хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой хангах чадвартайгаа батлан харуулах,

б) хэрэглэгч болон холбогдох хуулийн зохицуулалтын бүхий л шаардлагад тохирох нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах үйл явц бүхий тогтолцоог нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааны чанар тогтолцоо сайжрах юм байна.

 
Эх сурвалж: Соёлын яам
 

Монгол Улс музейн салбарт анх удаа ОУ-ын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй