Шууд Chart

Команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна

2022-10-06 15:53:28

Орхон аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас  хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар үргэлжилж байна.

Команд штабын дадлага сургуульд бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг танхимаар болон цахимаар хамрагдаж байгаа юм.

Орхон аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Хүн амын төвлөрөл ихтэй, дэд бүтэц хөгжсөн, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий нутаг дэвсгэр. Мөн төмөр замын системтэй. Тиймээс энэ удаагийн иж бүрэн сургуулиар удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй