Шууд Chart

Уул уурхай, олборлох салбарын татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 2.4 их наяд төгрөг байна

2022-10-06 16:57:28

2022 оны эхний 8 сарын байдлаар улсын төсөвт 2,423.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлэв.

Үүнээс:

➢ Зэс 1,186.8 тэрбум төгрөг,

➢ Нүүрс 873.9 тэрбум төгрөг,

➢ Алт 158.4 тэрбум төгрөг,

➢ Цайр 104.5 тэрбум төгрөг,

➢ Төмөр 32.9 тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 14.7 тэрбум төгрөг,

➢ Бусад ашигт малтмал 52.4 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 494.1 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар буурсан байна.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд:

➢ Нүүрс 330.8 (60.9%) тэрбум төгрөг,

➢ Цайр 32.9 (45.9%) тэрбум төгрөг,

➢ Алт 13.9 (9.6%) тэрбум төгрөг,

➢ Бусад 17.8 (51.6%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

➢ Зэс 733.7 (38.2%) тэрбум төгрөг,

➢ Төмөр 98.8 (75.0%) тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 56.9 (79.5%) тэрбум төгрөг.

Эх сурвалж: УУХҮЯ


Уул уурхай, олборлох салбарын татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 2.4 их наяд төгрөг байна  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй