Шууд Chart

“Хими, биологи, цацрагийн ослоос хамгаалах тактик, арга зүйн танхим”-ыг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүллээ

2022-10-07 09:14:14

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимээс санаачлан “Хими, биологи, цацрагийн ослоос хамгаалах тактик, арга зүйн танхим”-ыг дотоод нөөц боломжоо ашиглан шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, дэд хурандаа Н.Батсайхан, Их сургуулийн Төв номын сангийн эрхлэгч, хошууч Д.Баттогоо, “Онц байдал” ХХI зууны мега гамшгийн менежментийн гарын авлага номын хамтран зохиогч Б.Мөнхтогт болон тус сургуулийн сонсогч, суралцагчдын төлөөлөл оролцсон юм.

Танхимыг байгуулснаар “Онцгой байдал-Гамшиг судлал” хөтөлбөрөөр суралцаж байгаа сонсогч, суралцагчдын хими, биологи, цацрагийн ослын талаарх онолын мэдлэгийг бататгах, голомтод үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, судалгааны арга зүйд суралцах орчныг бүрдүүллээ.

Мөн хими, биологи, цацрагийн ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай тактикийн таних тэмдэг ашиглан ослын голомтод хордолтын бүсийн тооцоо хийх, ослын үед ашиглах хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэгсэл, багаж, техникийг тодорхой түвшинд ажиллуулж дадлага хийх боломжтой болж байна.

Цаашид сургалтын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай шинэ технологи, багаж тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, мэргэжлийн сурах бичиг, гарын авлагыг мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ үеэр Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Ц.Ганчимэгийн бичсэн “Онц байдал” ХХI зууны мега гамшгийн менежментийн гарын авлага” номыг Их сургуулийн Төв номын санд хүлээлгэн өглөө гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.


“Хими, биологи, цацрагийн ослоос хамгаалах тактик, арга зүйн танхим”-ыг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүллээ  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй