Шууд Chart

Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад иж бүрэн шалгалт явагдаж байна

2022-10-07 10:35:10

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд хяналт шалгалт явуулж дууссан бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж байна.

Тус хяналт шалгалтаар  байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, 2020, 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад иж бүрэн шалгалт явагдаж байна  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй