Шууд Chart

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг ЮНЕСКО-той хамтран боловсруулна

2022-10-07 10:45:42

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг хамтран боловсруулах, цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх, ЮНЕСКО-гийн “Open Science”, “Open Education Resources”, багш нарын цахим ур чадварыг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой “ICT Competency for Teachers” хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, тэнд амьдарч буй малчин өрхүүд мэдээллийн хүртээмжийн хувьд харилцан адилгүй байдаг. Монголын эдийн засгийн чуулганы үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг болох Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө манлайлан цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах аян өрнүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар дурдаад, ЮНЕСКО-гийн хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ боловсруулах ажлыг манлайлан ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлсэн юм.

ЮНЕСКО-гийн зүгээс Ноён Шахбаз Хан: ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Монгол Улсын хэд хэдэн газруудад интернэтийн холболтыг хийж, иргэдэд цахимаар таниулах, өвийг нь хадгалах, цаашлаад аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжтой байгааг дурдаад, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх аяны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар эргэн судалж, хариу мэдэгдэхээр тохиролцлоо гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг ЮНЕСКО-той хамтран боловсруулна  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй