Шууд Chart

Налайх, Багахангай дүүргийн хуулийн байгууллагуудын уулзалт-зөвлөгөөн боллоо

2022-10-07 12:44:08

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорууд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан "Налайх, Багахангай дүүргийн хуулийн байгууллагуудын уулзалт-зөвлөгөөн"-нд оролцлоо.

Уулзалт-зөвлөгөөнд тус прокурорын газраас гадна дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Цагдаа, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дүүрэг дэх салбар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн алба хаагч нар оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, эрүүгийн болон зөрчлийн хэргийг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж байх, хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг бүрэн хангаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэргээр байгууллага бүр хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд анхаарч ажиллахаар болжээ.

Эх сурвалж: УЕПГ


Налайх, Багахангай дүүргийн хуулийн байгууллагуудын уулзалт-зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй