Шууд Chart

Өнгөрсөн долоо хоногт 371 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв

2022-10-07 12:49:30

Прокурорын байгууллага өмнө долоо хоногт /2022.09.26-2022.09.30/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан нийт 995 гомдол, хүсэлтийг хянан шалгаж, 371 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв.

Дээрх хугацаанд ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 6, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 3, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 382 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авсан бөгөөд одоо прокурорт 624 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Эх сурвалж: УЕПГ


Өнгөрсөн долоо хоногт 371 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй