Шууд Chart

"Харилцаа холбооны хөгжил-2022" бүсийн зөвлөгөөн эхэллээ

2022-10-07 15:58:03

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцаа холбооны хөгжил-2022” бүсийн зөвлөгөөн өдөрлөг арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Тус  арга хэмжээнд Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн бүс нутагт харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч 90 байгууллагын төлөөлөл болон Huawei, ZTE, ICT групп, summit зэрэг компаниуд оролцож байна. Бүсийн зөвлөгөөн, өдөрлөг арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зөвлөгөөний арга хэмжээ эхэллээ. Зөвлөгөөнөөр харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын цаашдын чиг хандлага, бүс нутгийн үйлчилгээ эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал гарц шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн амжилттай зохион байгуулагдаж байна.

Маргааш буюу 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Харилцаа холбооны хөгжил-2022 нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучууд театртын гадна талбайд зохион байгуулагдана.


"Харилцаа холбооны хөгжил-2022" бүсийн зөвлөгөөн эхэллээ  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй