Шууд Chart

“Малын эмч нарын практик чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд доктор, профессор Нарияки Нонака уулзалт хийлээ

2022-10-07 16:35:39

Япон улсын Хоккайдогийн их сургуулийн Паразитологийн лабораторийн доктор, профессор Нарияки Нонака 2022 оны 10-р сарын 05-ны өдөр ЗӨСҮТ-д зочилж, дэд захирал Б.Амгаланбаяр болон мэргэжилтнүүдтэй уулзаж, байгууллагын үйл ажиллагаа, ЗӨСҮТ-ээс хэрэгжүүлсэн туузан хорхойгоор үүсгэгдэх өвчнүүдийн судалгааны ажлуудын үр дүнгүүдтэй танилцаж, энэ талын цаашдын ажлуудад хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж, цаашид тогтмол хамтран ажиллах, туршлага солилцох тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Профессор Н.Нонака бэтгийн хорхойн жинхэнэ эзэн болох нохойн халдварыг тогтоох Копро эсрэг төрөгч илрүүлэх арга зүй, ДНХ илрүүлэх LAMP шинжилгээний праймеруудыг хөгжүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ. Тэрээр Монгол улсад ЖАЙКА олон улсын байгууллагын “Малын эмч нарын практик чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд ирж, “Taeniid cestodes in dogs and their problems in animal and human health” илтгэлийг Мал эмнэлгийн сургууль дээр тавьсан юм.

Эх сурвалж: ЗӨСҮТ


“Малын эмч нарын практик чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд доктор, профессор Нарияки Нонака уулзалт хийлээ  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй