Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” хэлэлцүүлэг болно

2022-11-25 07:07:46

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Соёл урлагийн их сургууль

09:00 цагт: “Бүтээлч урлаг: Шинжлэх ухаан, боловсрол, урлагийн зах зээл” сэдэвт "Урлаг судлалын II форум" зохион байгуулагдана. /Оюутан театрт/


Гадаад харилцааны яам

09:00 цагт: ЮНЕСКО-ийн ивээл дор нүүдлийн соёл иргэншлийг судлахолон улсын хүрээлэнгийн ерөнхий ассемблейн ээлжит бус V чуулган болно. Чуулганд Казахстан, Киргиз, Монгол, Турк Улсын Засгийн газрын төлөөлөгчид, ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвийн хэсгийн Торгоны зам хөтөлбөрийн мэргэжилтнүүд оролцох юм.


Чингис хааны Музей

09:00 цагт: Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 ой, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Чингис хаан судлаач Дамбын Базаргүр агсны 90 насны ойг тохиолдуулан "Чингис хаан атлас"-ын нээлтийн үйл ажиллагаа болно. Мөн ШУА-ын Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Утас: 88007709.


Соёлын төв өргөө

09:00 цагт: "Нийгмийн даатгалын 80 жил, хөгжил шинэчлэлийн алсын хараа" зөвлөгөөн болно.


Сонор плаза

09:00 цагт: Lavlagaa.e-mongolia.mn системийн нээлт болно. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас тус системийг нээж, банкны салбар энэхүү системийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлнэ. Утас: 99103830


Шинжлэх ухаан техникийн их сургууль

09:00 цагт: "Философи, хүний эрхийн уулзварт: Технологийн ёс зүй" философийн улсын XIV олимпиад болно. /Тус сургуулийн 8-р байр/


Хөдөө аж ахуйн их сургууль

09:30 цагт: Ойн мэргэжилтэн бэлтгэж ирсний 60 жилийн ойг тохиолдуулан “Ойн салбар-60” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.


Park Od Mall

10:00 цагт: Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбоотой хамтран Монгол улсын загварын салбарын чиг хандлага, онцлогийг харуулах, өвөрмөц шийдлийг тусгасан үзэсгэлэнг нээнэ.


Соёлын өвийн үндэсний төв

10:00 цагт: Монгол Улсын олон угсаатны соёлын онцлог, олон талт байдлыг таниулан сурталчлах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой "Олон угсаатны нутаг" арга хэмжээ зохион байгуулагдана.

10:00 цагт: “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” хэлэлцүүлэг болно.


Монголын хүүхдийн урлан бүтээх төв

10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран “Монгол туургатны өв соёл" Олон улсын хүүхдийн дүрслэх урлагийн наадмыг 2 дахь жилдээ зохион байгуулна.


Төрийн ордон

10:00 цагт: “Монголын эм зүйн ажилтны VIII их хурал” эхэлнэ. Хуралд ЭМ-ийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин болон бусад албаныхан оролцоно. Утас: 93116060, 99797227

11:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн “Нандин бүхнээ хамгаалья - Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 91399149.


Байгалийн түүхийн музей

11:00 цагт: "Байгалийн өв судлал V" эрдэмшинжилгээний цуврал бүтээлийн нээлт болно.


Халдварт өвчин судлалын үндэсний төв

11:00 цагт: Коронавирусний BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, Олон улсад тархсан байдал, Томуу, томуу төст өвчний тархалт, вакцинжуулалтын үр дүн, бусад Амьсгалын замын халдварт өвчний талаар мэдээлэл өгнө. Утас 89647777


Монголын үндэсний музей

11:30 цагт: "Монголын уламжлалт ааруул" музейн боловсролын хөтөлбөрийн үйл ажиллагаа болно.


Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

11:40 цагт: "Бавуугийн Лхагвасүрэн" сангийн нээлт болно.


Блью Скай Тауэр

12:00 цагт: Хөдөлмөрийн зах зээлийн маш том цахим систем болох "EJOB" платформын нээлт болно. Утас: 88008781


Монголын хүүхдийн ордон

15:00 цагт: "Боржигины хүүхдүүд" урлагийн тоглолт болно. Боржигин язгуур урлагийн соёлын өвийг тээгчид болсон хүүхдүүдийн энэхүү тоглолтын нээлтэд УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Г.Мөнхцэцэг оролцоно.


DDANCELAB бүжгийн клуб

16:00 цагт: Балет бүжгийн спортын бүх төрөл чиглэлийн сургалтын нээлттэй өдөрлөг болно.


Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

16:00 цагт: "Тусгаар тогтнол" үзэсгэлэн нээгдэнэ.


ӨНӨӨДӨР: “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй