Шууд Chart

О.Наранбаатар “Medal Of Excellence” шагнал хүртлээ

2022-11-28 08:41:29

“Дэлхийн ур  чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Монголын оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medal of excellence” шагнал хүртлээ.

Энэ мэргэжлээр алт, мөнгө, хүрэл медал олгохгүйгээр “Medal of excellence” шагнал олгож байгаагаараа онцлог юм. Тэмцээнд нийт 19 орны оролцогчид ур чадвараараа өрсөлдсөн.

Түүний эксперт багшаар Барилгын политехник коллежийн багш Л.Эрдэнэчулуун ажилласан. Оролцогч О.Наранбаатар нь өрөг угсрагч, угсралтын техникч мэргэжилтэй. Мөн зургийн техникч мэргэжлээр суралцаж байгаа чадварлаг мэргэжилтэн. Тэрбээр “Монголын ур чадвар” тэмцээний 2021 оны ялагч юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


О.Наранбаатар “Medal Of Excellence” шагнал хүртлээ  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй