Шууд Chart

“Эмэгтэйчүүдийн манлайллын туршлага солилцох нетворкинг” ээлжит уулзалт боллоо

2022-11-28 09:45:48

Боловсрол, шинжлэх ухааны яамны Жендэрийн салбар зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Канад улсын Гадаад хэргийн яамны MERIT төслийн "Эмэгтэйчүүдийн манлайллын туршлага солилцох нетворкинг" ээлжит уулзалт боллоо.

Уулзалтад шинжлэх ухаан, технологийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл 20 эрдэм шинжилгээний ажилтан оролцлоо. Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд хатагтай Катерин Ивкофф зочин илтгэгчээр оролцов. Тэрбээр Канад улсын жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагаа болон өөрийн карьерийн замналын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Оролцогчид жендэрийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр амжилтын түүх, тулгарч буй асуудлын талаар халуун дотно яриа өрнүүлсэн нь цаг үеэ олсон уулзалт болсныг онцолж байв.

Энэ удаагийн уулзалт Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлогтой юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


“Эмэгтэйчүүдийн манлайллын туршлага солилцох нетворкинг” ээлжит уулзалт боллоо  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй