Шууд Chart

Зуухны стандартаа мөрдөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй!

2022-11-29 09:45:35

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Таван толгой” түлш ХХК-тай хамтран айл өрхүүдийн зуухны стандартыг мөрдүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтад Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан мэргэжилтнүүд, хороодын  олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагчид оролцов.

Мөн Сүхбаатар эрүүл мэндийн төвөөс анхны тусламж үзүүлэх, угаарын хийн хордлогын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдал, зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Иргэд, айл өрхүүд хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд зуухны стандартаа мөрдөн, галлагааг зөв хийн, галын аюулгүй байдлаа ханган аливаа болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Зуухны стандартаа мөрдөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй!  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй