Шууд Chart

Аврах ажиллагааны автомашиныг гардуулан өглөө

2022-11-29 10:24:16

Япон улсын Такикава хотоос буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт олгосон аврах ажиллагааны “Toyota Niace” автомашиныг өнөөдөр аймгийн Засаг дарга А.Ишдорж гардуулан өглөө.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэн хамтын ажиллагааны хүрээнд тус автомашиныг шийдвэрлэсэн юм.

Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр “Ард, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшиг, ослын голомтод цаг алдалгүй шуурхай хүрэлцэн очиж үүрэг гүйцэтгэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулсан аймгийн Засаг дарга болон Япон улсын Такикава хотын захиргаанд талархлаа илэрхийлье” гэлээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Аврах ажиллагааны автомашиныг гардуулан өглөө  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй